- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны 2020 оны

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны 2020 оны

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос шалгаруулдаг “ОНЦЛОХ ТАМГЫН ГАЗАР”-аар  Нийслэлийн давж заалдах шатны шүүх хамт шалгарлаа. Шагналыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайханд Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны тус шүүх дэх салбар хорооны менежер Г.Мөнхбаяр гардуулж хамт олны цаашдын ажилд амжилт хүсч баяр хүргэлээ.
Тус шүүх нь Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг болон шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүх хуралдааны явц, тухайн хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонирхогч этгээдэд шуурхай хүргэх үүднээс  www.livecourt.mn  /Шүүх хуралдаан систем/-ийг нээн ажиллуулж, олон нийтийн хүртээл болгож байна. Тус системээс шүүх хуралдааны тов, явц болон шийдвэрлэгдсэн байдлын талаар мэдээллийг цаг тухайн үед нь шүүх хуралдааны танхимаас шууд мэдэх боломжтой. Мөн хэргийн оролцогч, прокурор өмгөөлөгч нар нь цагийн зохион байгуулалтаа хийхэд дөхөмтэй болсон юм.
СOVID-19 цар тахлаас сэргийлэх шүүх хуралдааны ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг ханган шүүх хуралдааныг явуулах бэлтгэл ажлыг хангаж хэргийн оролцогч шүүх хуралдаанд цахимаар оролцох техник хэрэгсэл бүхий 4 өрөөг тохижуулан нээсэн байна.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн сургалт, сурталчилгааны “Нээлттэй танхим” –ын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Дэлхийн улс орнуудын шүүх эрх мэдлийн байгууллагуудын сайн туршлагуудад суурилсан Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, шүүхийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийн дэвшлийг хэрхэн  ашиглаж байгааг иргэд, олон нийтэд болон олон улсад сонирхолтой хэлбэрээр үзүүлэн таниулах үүднээс Монгол Улсад аялж буй гадаадын жуулчдад зориулсан шүүхийн танилцах аялалыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд зохион байгуулж Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах нь манай улсын шүүх эрх мэдлийн байгууллагыг олон улсын түвшинд сурталчлан таниулах ач холбогдолтой ажил болох юм.
Хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ойр болгох, тэдгээрийг шаардлагатай мэдээ, мэдээллийг хүлээн авах боломж нөхцөлөөр хангах үүднээс иргэдэд зориулж бэлтгэсэн тараах материал, видео брошюрын эх бэлтгэн гаргаж иргэд, олон нийтийн хүртээл болгосон байна.
Монголын шүүхийн захиргааны ажилтны  холбоо байгуулагдсаны  10 жилийн тохиолдуулан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд Шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх-Багахангай болон Багануур дүүргийн шүүх, Төв аймгийн шүүхүүдийн дунд ногоон талбайн хөлбөмбөгийн тэмцээнийг тус шүүхийн салбар хороо амжилттай зохион байгуулсан.