- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

2021 онд таны хийх 10 чухал дадал

2021 онд таны хийх 10 чухал дадал

Шинэ он гарч, шинэ сар эхэллээ. Энэ цаг мөчид хүн бүр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлууд, сурч мэдсэн зүйлс, хүрч чадсан амжилт ололтынхоо талаар дүгнэн, ирж буй 2021 ондоо улам их эрч хүчтэйгээр, илүү том ажил, амжилт төлөвлөн суугаа гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл шинэ ондоо хийж хэвших 10 дадал ажлуудын талаар өгөх дараах зөвлөгөө танд илүү их зориг, хүсэл тэмүүлэл өгөх нь гарцаагүй юм. Үүнд:

1-рт: Ном унших нь өөрийгөө хөгжүүлэх, өөрийн ертөнцийг тэлэх хамгийн чухал зүйл билээ. Ингэхдээ эн тэндхийн бестсиллер бүрийг шүүрч аван, унших хэрэггүй. Харин өөрийн сонирхолд нийцсэн, зөв номоо олж унших нь чухал.

2-рт: Эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Залуу хүн ядардаггүй, өвдөггүй гэсэн хэвшмэл ойлголт нийтийн дунд мэр сэр байдаг. Тэгвэл өнөө цагийн залуу хүн та амралт, ачаалал хоёроо тэнцүүлж сураарай.

3-рт: Дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй. Идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл амьдралын үндэс гэдгийг ойлгох хэрэгтэй.

4-рт: Инээж, хөгжилдөх цагийг өөртөө гаргах нь тустай. Мэдээж цар тахлын хөл хорионоос хамааран найз нөхөд, дотны хүмүүстэйгээ агаар салхинд гарах, хөгжмийн фестивальд явах, ууланд авирах, эвент өдөрлөгт оролцох гэх мэтээр цагийг зугаатай өнгөрүүлж байгаарай.

5-рт: Хадгаламжтай болох нь тун чухал. Хувийн санхүүгийн мэдлэгтэй, мөн мөнгөн хадгаламжтай байх нь хүн бүрд байх хэрэгтэй дадал юм.

6-рт: Бусдаас шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй. Хүн магтаал, сайшаалаас урам авдаг нь үнэн боловч жинхэнэ хөгжил бусдын шүүмжлэлийг хүлээн авч, өөрчлөлт хийхээс эхэлдэг. Мэдээж шүүмжлэл бүр үнэн биш байдаг ч бусдын шүүмжлэлээс авахыг аваад, хаяхыг нь хаяж байх хэрэгтэй.

7-рт: Бясалгал хийж хэвшээрэй. Бясалгал нь тархийг стресс, сэтгэлийн зовиур, сөрөг бодлуудаас цэвэрлэж, сэтгэлийн тэнхээ, дотоод эрчим хүчийг олж авахад тусалдаг.

8-рт: Тодорхой хугацааны чалленжийг өөртөө тавьж үзэх хэрэгтэй. Үүнд: Өглөө бүр 5 цагт босох, сар бүр нэг ном унших, өдөр бүр 100 удаа гар дээрээ суниах эсвэл “52 долоо хоног” хадгаламжийн чалленжид нэгдэн, долоо хоног бүр мөнгөн хуримтлал үүсгэж дадах ч юм уу. Ямартай ч чалленж бүрийн ард зөв зуршил, сонирхолтой үр дүн өөрийг чинь хүлээж байх болно.

9-рт: Өөрийн хоббигоо олох хэрэгтэй. Та хэдэн настай, ямар ажил төрөл эрхэлдэгээс үл хамааран өөрт тохирсон хоббигоо олж, түүндээ цаг гаргаж байх нь амьдралыг тань илүү сонирхолтой болгоод зогсохгүй өөрийнхөө сонирхол, авьяасаа нээх боломж ч болж мэднэ.

10-рт: Хайртай хүмүүсдээ цаг гаргах, тэдэнтэйгээ ярилцаж байх хэрэгтэй. Амжилттай яваа залуу таны ард хайртай аав ээж, хайртай дотны гэр бүл, хайртай залуу, бүсгүй чинь байгаа. Тэдэндээ аль болох цаг гаргаж, ярилцаж, сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаарай.

Дээрх зөвлөгөөнөөс та өөрт хэрэгтэйг нь сонгон аваад өөрийн 10 чухал дадалынхаа жагсаалтыг гаргаарай. Танд амжилт хүсье!