- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

"Иргэний хэргийн түүвэр -анализ" ном

"Иргэний хэргийн түүвэр -анализ" ном



Нийслэлийн шүүхийн шүүгч Ш.Оюунхандын бичсэн “Иргэний хэргийн түүвэр -анализ” ном  хэвлэгдэн гарлаа.                         
Энэхүү ном нь Германы шүүгчдийн үйл ажиллагаандаа ашигладаг релятив-техникийн аргын талаарх бүтээл юм.
Иргэний хэргийг релятив-техникийн аргаар задлан шинжилж үйл баримтын болоод хуулийн дүгнэлт гаргах арга ажиллагаа, нэхэмжлэл, нотолгооны онолын талаарх сургааль, шүүхийн практик зэргийг хослуулсан, релятив-техникийн талаар Монголд бичигдсэн анхны бүтээлүүдийн нэг юм.
Уг ном нь онолын болоод практикийн хувьд маш ач холбогдолтой бүтээл боллоо.
 
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2020.05.25