- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагттанилцлаа.

Энэ үеэр Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Одгэрэл, референт О.ОтгонсайханШүүхийн хэргийн хөдөлгөөний хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн-гишүүний туслах Б.Ундрал, н.Номин-Эрдэнэ нар Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллийг цогц байдлаар мэдээлэх, мониторинг хийх, Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хураангуй болон дэлгэрэнгүй мэдээллээр шүүхүүдийг болон олон нийтийг хангах ажлын талаар танилцуулга хийж, холбогдох мэдээлэл өгсөн юм.

Тус төвөөс Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүх шатны шүүхүүдийн хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн  мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн мэдээлэл, шүүх хуралдааны мэдээлэл, бүх шатны шүүхийн ачааллын мэдээлэл, статистик тайлан мэдээ зэргийг авах боломжтой ажээ.

Мөн хэргийн хөдөлгөөний мэдээллийг олон нийтийн зүгээс ажиглах, судлах боломж нээлттэй болж, иргэд, олон нийт шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих нөхцөл боломж бүрдсэн байна.

 

                 НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР