- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-ын шүүхтэй танилцах, харилцан туршлага солилцох сургалтанд оролцож байна.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-ын шүүхтэй танилцах, харилцан туршлага солилцох сургалтанд оролцож байна.

     Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Бүгд найрамдах Хятад Ард Улсын шүүх байгууллагатай танилцах, харилцан туршлага солилцох сургалтанд БНХАУ-ын Бээжин хотноо оролцож байна.
     Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан 10 дахь жилдээ тус улсын шүүхтэй танилцах, туршлага солилцох сургалтыг зохион байгуулж байна.
        Энэ удаагийн сургалтын багийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд бүх шатны шүүхийн 21 шүүгч, шүүхийн захиргааны 9 ажилтан оролцож байгаа бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэхүү сургалтанд тус шүүхийн шүүгч Г.Даваадорж оролцож байгаа юм.
         Тус сургалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хооронд Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсний 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
        БНХАУ-ын шүүхийн хөгжил, шинэтгэлтэй танилцах, харилцан туршлага судлах сургалт нь 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР