- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

Шүүхэд баярлалаа

Шүүхэд баярлалаа

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар Ц.Бадамбазарын нэхэмжлэлтэй, С.Лида-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Бадамбазартай уулзаж, “баярласан” сэтгэгдлийг нь бичгээр хүлээн авч, түүнтэй ярилцлаа.

                                                                                           

Асуулт: Таны нэрийг хэн гэдэг вэ? Та ямар асуудлаар шүүхэд хандах шаардлагатай болсон бэ гэхэд

Хариулт: Намайг Цэрмаагийн Бадамбазар гэдэг. Би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “...гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах” талаар нэхэмжлэл гаргасан. Миний биеийн эрүүл мэнд муу, тахир дутуугийн 1 дүгээр зэргийн группэд байдаг болохоос би чинь “доктор, профессор” цолтой эрдмийн хүн шүү дээ гэв.

Асуулт: Таны нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар ярина уу гэхэд

Хариулт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл: тухайн орон сууцны үнийн дүнгийн надад оногдох хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч С.Лидагийн өмгөөлөгч Б.Гэрэл-Оч гэдэг өмгөөлөгч тухайн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гээд давж заалдах гомдол гаргасан байсан гэв. 

Асуулт: Ингээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан өнөөдөр болсон байна. Ямар шийдвэр /магадлал/ гарсан бэ гэхэд

Хариулт: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй, өмнө гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд иргэн миний хувьд маш их баяртай гарч ирлээ. Шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нар явуулж шийдвэрээ гаргалаа. Ингээд би танай давж заалдах шатны шүүхийн шийдвэрт баяртай байгаагаа гадна ер танай шүүхийн үйлчилгээ маш сайн байгаад баярлалаа гэдгээ хэлмээр санагдсан юм. Энэ талаараа бичиж үлдээж болох боломжтой бол “сэтгэгдлээ үлдээе” гэж бодлоо гэв.

                                                                                        

Асуулт: Таны зүгээс манай давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, ер нь манай шүүхийн үйлчилгээ ямар санагдаж байгаа вэ? Энэ талаараа бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу гэхэд

Хариулт:  Танай давж заалдах шатны шүүхээр анх орж ирээд хамгийн эхлээд Мэдээлэл лавлагааны ажилтан А.Түвшинзаяатай харьцаж, шүүхэд ирж байгаа шалтгаанаа хэлээд хэргийн хувиарлалтаа асуухад тэр ажилтны зүгээс “...хүнтэй маш сайхан харьцаж, хүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож, эргээд шаардлагатай байгаа мэдээллийг маань надад түргэн  шуурхай өгч, холбогдох ажилтнуудыг хэлж, зааж өгч, ажилдаа маш их сэтгэл гаргаж ажилладаг болох нь тодорхой харагдаж мэдрэгдсэн”-д маш их талархаж байна.

Иймд ямарваа асуудлыг үнэн зөвөөр дэнсэлж шийдвэрлэдэг танай шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад ажлын амжилт хүсье гэв.

Ярилцсанд баярлалаа.   /2019.10.15/              

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР