- Шинэ короновирусын халдвараас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхэд хүрэлцэн ирэх хэргийн оролцогчид болон бусад иргэдийг амны хаалт /маск/ зүүж ирэхийг сануулж байна.
x

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАСХОМ-ИЙГ ХЭРХЭН ҮНЭН, ЗӨВ МЭДҮҮЛЭХ ТАЛААР АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАСХОМ-ИЙГ ХЭРХЭН ҮНЭН, ЗӨВ МЭДҮҮЛЭХ ТАЛААР АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

     Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Авлигын эсрэг хууль тогтоомж, "Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Авилгатай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан сургалтанд идэвхитэй хамрагдаж “Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, ХАСХОМ-ийг үнэн зөв мэдүүлэх” талаарх мэдээллийг Авилгатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудаас авч, цаашид анхаарах асуудлын талаар чөлөөтэй ярилцаж, асуух шаардлагатай байгаа, мөн ойлгомжгүй байгаа асуудлуудын талаар асууж тодруулан тэдэнтэй санал бодлоо солилцлоо.
     Тус сургалтанд тус давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас гадна Нийслэл дэх Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн болон Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон юм.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР