x

Шүүхийн цахим лавлагааны системийг танилцууллаа

Шүүхийн цахим лавлагааны системийг танилцууллаа

Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүхэд ашиглах "Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд болон ажлын албанд танилцууллаа. Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга З.Мөнхзоригийн танилцуулснаар дээрх системийг шүүхэд нэвтрүүлбэл иргэний мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд, нийгмийн даатгал, татварын мэдээллийг шүүгчийн захирамжаар эрх бүхий албан тушаалтан татан авч, нотлох баримтаар ашиглах боломж бүрдэх аж.
 Шүүхийн цахим лавлагааны системийг танилцууллаа
Шүүхийн цахим лавлагааны системийг танилцууллаа
 
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолд "Иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд төрийн мэдээллийн сангаас гарах боломжтой лавлагаа, мэдээллийг шаардахгүй байх зарчмыг баримтлан технологийн дэвшлийг ашиглан төрийн мэдээлэл солилцооны "ХУР” системд хандах авах замаар шийдвэрлэх” талаар заасан нь Шүүхийн цахим лавлагааны системийг ашиглах нөхцөл болж байгаа юм.
Уг систем нэвтэрснээр шүүх болон УБЕГ-ын ачаалал багасахаас гадна иргэд шүүхээр богино хугацаанд үйлчлүүлэх, зарим нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагагүй болох ач холбогдолтой аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийг цахимжуулах шинэ менежмент хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй чухал ажил. Монгол Улсын шүүх цахимжихад нэг том алхам хийлээ” хэмээн үнэлсэн юм.
"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг зарим шүүхэд туршилтаар ашигласны дараа шүүхүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
 
 
 
 
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс
Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?