x

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВЫН ХАЯГ

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВЫН ХАЯГ

         ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

 

Нийслэл, дүүргийн Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн 2016 оныг дуусталх хугацааны архивын баримтыг “ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ”-аас буюу “Нэг цэг”-ээс авах боломж бүрдлээ.
          Уг архивт нөхөн бүрдүүлэлтээр хэрэг, баримт хүлээн авах график төлөвлөгөөний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2004-2014 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэг, баримтыг хүлээн авсан байна. 

                Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2002-2016 онуудад шийдвэрлэсэн иргэний хэрэг, баримтуудыг архивтаа хүлээн авч хөмрөг үүсгэн, хадгалах ажиллагааг хийж, улмаар иргэд, байгууллагад архивын үйлчилгээг үзүүлж байна.  

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

        Энэхүү тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон Тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн  хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх боллоо.

  

 

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВЫН ХАЯГ:

Чингэлтэй дүүрэг, Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд байрлах

“ТМ” телевизийн байрны 4 дүгээр давхарт байрлаж байна.

                                                                  ХОЛБОО БАРИХ УТАС-7000-7082
Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?