x

"ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ-ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

"ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ-ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

     “Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрх чөлөө” ТББ-ын сэтгүүлчдээс “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Шүүх эрх мэдлийн хараат бус байдлын талаар олон талын эх сурвалжтай санал солилцох хүсэлтэй байгаа талаараа Шүүхийн Ерөнхий Зөвлөлд албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт-Шүүх эрх мэдэл” сэдэвт уулзалтыг 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд зохион байгууллаа.
     Уулзалтанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Э.Батбаяр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, профессор, судлаач О.Мөнхсайхан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд, А.Отгонцэцэг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд нар оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар өөрсдийн санал бодлоо солилцсоноос гадна сэтгүүлчид шүүгчийн хараат бус байдал хэрхэн хангагдаж байгаа талаар болон зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүд болон шүүгчдийн төлөөллийн байр суурийг сонссон юм.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?