x

"ШҮҮХИЙН МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ-7" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

"ШҮҮХИЙН МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ-7" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

    Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд 2 дахь өдрөө үргэлжиллээ.
    Тус сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд оролцогчид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн /Тамгын газрын/ байранд очиж, тус шүүхүүдийн үйл ажиллагаа болон шүүх хуралдааны “Ногоон танхим”-тай танилцсанаас гадна тус танхимд Улсын Дээд Шүүхийн шүүгч Г.Банзрагч “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр хичээл зааж, сургалтанд оролцогчидтой санал бодлоо солилцсон юм.
    Сургалтын төгсгөлд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Лүндэндорж сургалтанд оролцогчидод “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сертификатыг олгож, ажилд нь амжилт хүсэн ерөөв.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР