x

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ''ШҮҮХИЙН МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ-7'' СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ''ШҮҮХИЙН МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ-7'' СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

     Жил бүр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-7” сургалт өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд эхэллээ.

      Энэ удаагийн сургалт 2 өдөр үргэлжлэн явагдах бөгөөд эхний өдрийн /2019.05.23/ сургалтанд Хууль эрх зүй болон Шүүхийн сэтгүүлзүйгээр дагнан нийтлэл туурвидаг Нийслэлийн 29 сэтгүүлч, орон нутгийн 10 сэтгүүлч болон Нийслэлийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн, мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцсон, нийт 49 хүн оролцов.
 
     Тус сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд оролцогчид Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн /Тамгын газрын/ байранд ирж, тус шүүхүүдийн үйл ажиллагаа болон шүүх хуралдааны “жишиг” танхимтай танилцсанаас гадна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч, Хуульзүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай” сэдвээр хичээл зааж, сургалтанд оролцогчидтой санал бодлоо солилцож, хичээл сонирхолтой байдлаар явагдсан юм.




НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР