x

"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2019" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2019" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

     Монгол Улсын Хуульчдын ажил мэргэжил, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн үйлчилгээг танилцуулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хуульчийн про боно-2019” өдөрлөг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр орон даяар болж өндөрлөлөө. 

     Уг өдөрлөгт Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нотариатчдын танхим, Хууль зүйн туслалцааны төв, Өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, иргэд, олон нийтэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.




НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР