x

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАТРЫН 1 ДҮГЭЭР ШАТНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАТРЫН 1 ДҮГЭЭР ШАТНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

       Шүүхийн захиргааны ажилтны холбооноос санаачлан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх салбар хорооноос тус шүүхийн Тамгын газартай хамтран “Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны нэрэмжит Шатрын 1 дүгээр шатны тэмцээн”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-ний өдрүүдэд тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгуулж  өндөрлөлөө.
        Энэхүү шатрын тэмцээнд тус шүүхийн Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч М.Амархүү, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Я.Гомбодорж, Архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Бүрэнбэх, нярав Я.Нямбаяр, слесарь М.Даваадорж, З.Бадамсэд нар оролцов.
    Уг тэмцээнийг шатрын холбооны дүрмийн дагуу  тойргоор явуулсан бөгөөд хамгийн сүүлийн тоглолт Ерөнхий нягтлан бодогч М.Амархүү, Архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Бүрэнбэх нарын хооронд болж, М.Амархүү нь 4 дэх  хожилоо авснаар тэрээр нийт 4 хожил, 1 хожигдолтойгоор энэхүү тэмцээний “Аварга шатарчин”-аар тодорсон юм.
     Тус шүүхийн тамгын газрын зүгээс шатрын тэмцээний аваргаар тодорсон М.Амархүүдээ шатрын 2, 3 дугаар шатны тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэж  баяр хүргэе.         
 
 
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?