x

Алтан гадас одонгоор шагналаа

Алтан гадас одонгоор шагналаа

“Алтан гадас одон”-гоор шагналаа

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Дорждэрэмийн Батсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар "Алтан гадас одон”-гоор шагнасныг өнөөдөр (2019.03.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж гардуулж баяр хүргэлээ.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Э.Батбаяр нар оролцлоо.

“Алтан гадас одон”-гоор шагналаа 

"Алтан гадас одон”-гоор шагнуулсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Батсайхан "Миний бие шүүхийн захиргааны байгууллагад олон жил ажилласан. Энэхүү хичээл зүтгэлийг минь үнэлж төрийн том шагналаар шагнасанд маш их баяртай байна. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүддээ баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээв. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс