x

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АЛБАН ХААГЧДЫН ДУНД САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АЛБАН ХААГЧДЫН ДУНД САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан шүүгч, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх тэмцээний зорилготойгоор зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр амжилттайгаар зохион байгуулагдлаа.

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчдаас нийт 6 баг оролцсоноос эрэгтэй 4, эмэгтэй 2 баг оролцлоо.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд:

1-р байранд Г.Даваадорж ахлагчтай баг,

2-р байранд Н.Батсайхан ахлагчтай баг,

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд:

1-р байранд И.Баттогтох ахлагчтай баг,

2-р байранд Л.Дарьсүрэн ахлагчтай баг тус тус шалгарлаа. 


Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын
Залуучуудын холбоо

Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?