x

Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл

Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл

     "Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 25 шүүгч оролцов.
“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл”  сургалт боллоо
      Сургалтын зорилго нь шүүгчдийн үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлог, мөн чанарын талаар үндсэн мэдлэгийг өргөтгөж, үнэт цаасны зах зээлтэй холбоотой үүссэн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах салбар дундын болон хууль хэрэглээний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм.
“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл”  сургалт боллоо
      Сургалтад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг (LL.D) "Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн онцлог, зохицуулах зүйл”, "Үнэт цаасны зах зээлийн харилцаа” сэдвээр, Хуульч, судлаач Т.Жамбаажамц "Үнэт цаасны зах зээл дэх хяналт, зохицуулалт”, ”Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа”, "Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик” сэдвээр, Монгол Улсын хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга С.Цэвэгмид "Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг” "Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч” сэдвээр, тус тус хичээл орлоо.
“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл”  сургалт боллоо
“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл”  сургалт боллоо
“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл”  сургалт боллоо
      Тус сургалт нь шүүгчдэд Үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэгийг богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу олгосноороо онцлогтой боллоо.
 
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн
Эх сурвалж:http://www.judcouncil.mn/8204--.html
Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?