x

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН АСУУДАЛ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН АСУУДАЛ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

            “Иргэний эрх зүйн онолын асуудал” эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг (LL.D.) хуульч, өмгөөлөгч, шүүгч, судлаач нарынхаа оюуны мэлмийд өргөн барилаа.

            Тэрээр иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхэлж, 30 орчим сурах бичиг, ном, гарын авлага, нийтлэл, судалгааны өгүүлэл, илтгэлийг монгол болон гадаад хэл дээр хэвлүүлсэн.

   Түүнчлэн 2013 онд “Харьцуулсан иргэний эрх зүй” номыг, 2004 онд Олон улсын эдийн засгийн эрх зүй сурах бичгийг хамтран, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн эрх зүй, 2016,2017 онд Иргэний хуулийн хэрэглээ, 2013,2017 онд Олон улсын хувийн эрх зүйн гэрээ, 2014 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онол, арга зүйн тайлбар зэрэг, ном гарын авлагыг хамтран зохиocон болно.