x

Давж заалдах гомдлын хэлбэр

Давж заалдах гомдлын хэлбэр

Давж заалдах гомдлын хэлбэр

·Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.
·Давж заалдах гомдолд дараах зүйлийг заана:
1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;
2.гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
3.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
4.шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;
5. гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт
6. давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
*Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлнө.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйл/;
 
* Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй, өөрөөр хэлбэл хянагдаж буй тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаас нь бүхэлд нь хянан шийдвэрлэдэг онцлоготой учир давж заалдах шатны шүүх хянагдаж буй шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тусгагдсан үндэслэл, түүнийг нотолж буй нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэхэд давж заалдах гомдлын агуулга чухал ач холбогдолтой байдаг.
 
*Давж заалдах гомдлын агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэл, хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн эсэх тэдгээрийн эрх зүйн үндэслэлийг багтаасан байна.
*Шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гардаг. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг үнэлдэг.
*Хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүх нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нь нотлох баримт бүрдүүлэх эрх, үүргийг нь анхан шатны шүүх тайлбарлан танилцуулдаг.
 
*Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргахгүй.
 
*Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.5. /
 
*Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.
 
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161-р зүйлийн 161.4. /
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?