x

Улсын тэмдэгтийн хураамж

Улсын тэмдэгтийн хураамж

Улсын тэмдэгтийн хураамж

 

Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь:

Эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажилллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигч, /нэхэмжлэгч, хариуцагч/ гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс төлж байгаа мөнгөн төлбөр юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгө гэж ойлгоно.

-Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.

-Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58,59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.

/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл/;

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргах тохиолдол улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.

Нэхэмжлэлийн

үнийн дүн

/төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

  0-130 000

4550 төгрөг.

  130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

  650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

  1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

  13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

/Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7.1.1 заалт/

 

Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг байна.

 

-Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.

 

/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл/;

 

Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах

тэмдэгтийн хураамжийн хэмжээ

 
Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.1 хувь;
Арбитрын тухай хуульд[29]заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.05 хувиар тэмдэгтийн хураамж төлнө.

 

/Улсын тэмдэгтийн тухай хуулийн 8 дугаар зүйл/

Давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны мэдээлэл

 

Хүлээн авах байгууллага: ЧД-ийн татварын хэлтэс, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

Хүлээн авагч банк: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2611016627

Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж

Хүлээн авах байгууллага: ЧД-ийн татварын хэлтэс, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

Хүлээн авагч банк: Хаан банк

Дансны дугаар: 5058375932

Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж



           Тайлбар: Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй улсын тэмдэгтийн хураамжийн "Улаанбаатар хотын банкны 2611016627 тоот данс", "Хаан банкны 5058375932 тоот данс"-аар тус тус хүлээн авах болсон болно.

 

 

 

 

Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?