x

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигч /нэхэмжлэгч хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчгардан авснаас хойш 14 хоногийндотор давж заалдах журмаар гомдол гаргана.
 
Гомдол гаргагчийн шийдвэр хүлээн авсан өдрийг анхан шатны шүүхээс шийдвэр гардуулан өгсөн баримт, харилцаа холбооны газрын шуудан хүргэсэн албан бичиг, шүүхийн ажилтны бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотолно.
 
Давж заалдах гомдол гаргах хугацаа нь гомдол гаргагч шүүхийн шийдвэрийг хүлээн авсан /гардан авсан/ өдрөөс тоолж, хуульд заасан эцсийн өдөр /14 дэх өдөр/ гомдол гаргахад түүний анх авсан өдрийг цаг, минутаар бус харин ажлын цаг дуусах буюу 17.30 цаг дуусахаас өмнө шүүхэд ирүүлсэн байхыг ойлгоно.
 
Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авах талаар:
 
Анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй болсон /шүүх хуралдаанд шийдвэрийг танилцуулан сонсгосноор/ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
Шүүх хуралдаанд оролцсон тал / хэргийн оролцогчид / дээрх хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.
Өөрөө гардан авна гэдэгт тэрээр /хэргийн оролцогч/ өөрийн биеэр хүрэлцэн ирж авахыг ойлгох бөгөөд түүний даалгавараар, эсхүл итгэмжлэлээр түүний заасан хүн авч болно.
Анхан шатны шүүх хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол мөн дээрх хугацаанд /14 хоног/ зохигчид шийдвэрийг гардуулна.
 
Уг хугацаанд зохигчид гардуулах боломжгүй бол хугацаа /14 хоног/ өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйл /
 
Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх
 
Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд /зохигч /нэхэмжлэгч хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч / нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлж, гомдол гарсан ба энэ хугацааг сэргээлгэх хүсэлт шүүхэд гаргасан бол хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхИргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т заасны дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, шүүгч захирамж гаргана.
 
"Хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байснаа гомдол гаргагч нотлох үүрэгтэй бөгөөд уг шалтгаан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд шүүх гомдол гаргах эрхийн хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж гаргана.
"Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох зэргийг ойлгоно.
Хэрвээ давж заалдах гомдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацааг өнгөрөөж гаргасан бол давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй ба шүүгч энэ талаар захирамж гаргаж гомдол гаргасан этгээдэд буцаана.
 
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?