x

Давж заалдах гомдол гаргах ерөнхий загвар

Давж заалдах гомдол гаргах ерөнхий загвар

Давж заалдах гомдол гаргах ерөнхий загвар:

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд

гомдол гаргах нь

 

 

 

…. оны … -р сарын …-ны өдөр

 

Давж заалдах гомдол гаргагч: Боржигон овогт ….А….-н Б………….., Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,…………………………….. ажилтай, Утас: хххххххх

 

 

А. Б би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах /гэх мэт нэхэмжлэлийн шаардлагыг бичих / тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар

 

/гэх мэт нэхэмжлэгчээр, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр, хариуцагчийн төлөөлөгчөөр, хариуцагчийн өмгөөлөгчөөр, гуравдагч этгээдээр, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр, тохирохыг сонгох/ оролцсон.

 

Тус шүүхийн ..... оны ..... -р сарын …. -ний өдрийн .......... -р шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Үүнд:

...............................................................................................................................................................................................................................................................

................................................................................................................................

/ Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдсөн эсэх зэргийг бичнэ./

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг ...

/”... нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх, бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах” зэргээс тохирохыг сонгож бичих /

 

...өгнө үү.гэх мэт.

 

 

 

Гомдол гаргасан: А.Б / Гарын үсэг /

 

Давж заалдах гомдолд хавсаргасан баримт:

 

1. Давж заалдах гомдол 2 хувь /гомдолтой танилцвал зохих хэргийн оролцогчийн тоогоор хувилсан байх нь зохистой./

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эсхүл УТХ төлөхөөс чөлөөлөгдсөн, хойшлуулсан баримт/

 

Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?