x

Шүүхийн захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо

Шүүхийн захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо

  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тушаалаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан.

  Шүүхийн захиргааны ажилтны орон тооны бус ёс зүйн хороо нь нийт 5 гишүүнтэй бөгөөд даргаар нь Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Нямбаяр, гишүүдээр шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Оюунгэрэл, шүүгчийн туслах М.Ганзориг, шүүгчийн туслах Х.Гантулга, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

  Тус орон тооны бус ёс зүйн хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам", Шүүхийн ерөнхйи зөвлөлийн даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам”-ын дагуу нийт төрийн захиргааны албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын зохион байгуулан ажиллаж байна.

Санал асуулга
1) Та шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ?