x

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн товч танилцуулга

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн товч танилцуулга

  • Засгийн газраас баталсан "Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай” дүрмийн үзэл санааны дагуу Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн 1927 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас Улаанбаатар хотын шүүх таслах газрыг сонгож байгуулснаар одоогийн НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ-ийн үндэс суурь тавигджээ. Тус шүүх нь анх шүүхийн дарга, байцаагч, түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой, явган зарлага зэрэг 39 орон тоотой байгуулагдсанаас гадна ардын төлөөлөгч 12, зургаан орлогч төлөөлөгчдөөс бүрдэж байв.
  • 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, шүүх эрх мэдлийн шинэ тогтолцооны үзэл санааны дагуу Монгол Улсын Их Хурлаас баталсан 1993 оны 6-р сарын 14-ний өдрийн "Шүүх байгуулах тухай хууль”-иар Улаанбаатар хотын шүүхийг "Нийслэлийн шүүх” хэмээн нэрлэжээ.
  • Шүүхийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Их хурлаас баталсан 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүх байгуулах тухай хууль”-иар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх нэртэйгээр иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан шүүх болон зохион байгуулагдсан.
  • Монгол Улсын "Шүүх байгуулах тухай” 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэртэйгээр, шүүгч 15, шүүгчийн туслах 15, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 5 орон тоотойгоор улсын хэмжээний давж заалдах журмаар хянагддаг нийт хэргийн 50 гаруй хувийг дангаар хянан шийдвэрлэж байна.
Санал асуулга
Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?